images

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс шинэ мөнгөн дэвсгэрт гаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-05


     Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Төв банк ар талдаа арслан, заан, хирс, ирвэс зэрэг таван амьтны дүрс бүхий мөнгөн дэвсгэртээ шинэчилж тэдгээр амьтны үр төлийг нэмж дүрсэлсэн 200, 100, 50, 20, 10-тын дэвсгэртүүд гаргасан байна. Тус улсын мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд нь ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн хөрөг байдаг. Тусгай цаасаар хэвлэсэн шинэ мөнгөн дэвсгэртүүд нь хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх дэвшилтэт хамгаалалтын технологитой гэж Төв банк тайлбарлажээ. Н.Манделагийн хөргийг дүрсэлсэн одоогийн мөнгөн дэвсгэртийг анх 2012 онд буюу түүнийг нас барахаас нэг жилийн өмнө гаргаж байжээ. Үүнээс өмнө тус улсын мөнгөн дэвсгэртүүд дээр зөвхөн “Big 5” буюу дээрх таван амьтны дүрс байдаг байсан аж.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.