images

Польш улсад 7967 гитарчин нэг дор цугларав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-05


     Польш улсад жил бүрийн энэ өдрүүдэд болдог гитарчдын өдрөөр тус улсын Вроцлав хотын талбайд 7967 гитарчин цугларсан тухай хөгжим мэдээллийн “”Guitar World” сэтгүүл мэдээлэв. Энэхүү ёслолыг анх Польшийн нэрт гитарчин Лесек Чицински санаачилсан байна. Тэрбээр 1997 онд 17 гитарчны хамт Жимми Хэндриксийн "Hey Joe" дуулж эхлүүлсэн бөгөөд үүнийгээ өргөжүүлэн Гиннесийн амжилтад бүртгүүлэх хүсэлтэйгээ хэлж байжээ. Улмаар 2003 онд 588 гитарчин оролцсон томоохон тоглолт хийж, 2004 онд 916, 2005 онд 1201 гитарчин болж жил бүр оролцогчдын тоо өссөөр иржээ. Энэ жил ийнхүү хамгийн олон буюу 7967 гитарчин оролцсон байна. Энэ жилийн цугларалтанд эрэгтэй, эмэгтэй бүх насны хүмүүс сонгодог, цахилгаан, акустик гэх мэт янз бүрийн төрлийн гитар, мөн мандолин, укулеле зэрэг хөгжимтэй оролцож, нэг гитарчин тайзан дээрээс “Бүгд бэлэн үү?” хэмээн хашгирахад оролцогчид уухайлан тоглолт эхэлсэн байна. Энэ удаагийн тоглолтод Америкийн рок гитарчин Стив Вай мөн оролцжээ. Арга хэмжээний дараа тэрбээр Instagram хуудсандаа "Гайхалтай өдөр. Хамгийн олон гитарчин "Hey Joe"-г  тоглож дэлхийн дээд амжилт тогтоолоо" хэмээн нийтэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.