images

Солонгос: Дүрвэгч украин хүүхдүүдэд зориулсан баярын арга хэмжээ хүүхдийн баяраар болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-05


     Солонгос аав, украин ээжтэй Жон Илья хэмээх украин хүү Херсон хотод амьдардаг байсан бөгөөд дайны хөлөөс дүрвэж Солонгост ирээд сар гаруй болж байгаа ажээ. Өнөөдөр Солонгос улсад Хүүхдийн баярын өдөр болж байна. Түүнээс хүүхдийн баяраар юу хийх гэж байгаа тухай асуухад тэрбээр “Нэг их юм хүсэхгүй байна. Гол нь дайн хурдан дуусаасай, ээж дээрээ очмоор байна” хэмээн хариулав. Дайны өмнө аав нь Солонгос улсад ирж ажил хийж байсан бөгөөд хүү нутагтаа ээжтэйгээ амьдардаг байжээ. Гэтэл дайн эхэлж төрөлх хотдоо байх боломжгүй болсон тул хүү ээжийгээ нутагтаа үлдээн Солонгос оронд аав дээрээ ирсэн байна. Одоо түүний оршин суугаа Кванжу хотод Илья шиг дүрвэж ирсэн хүүхдүүдэд зориулсан баярын тусгай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Саяхан нээлтээ хийсэн тус хотын нэгэн амралтын газар өнөөдөр гаднаас зочин хүлээж авахгүйгээр зөвхөн дүрвэгч хүүхдүүдэд зориулсан баярын ёслол хийхээр болжээ. Уг арга хэмжээнд дүрвэгчдийн тосгоны найман гэр бүл оролцож байгаа бөгөөд тэд тусгайлсан спортын өдөрлөгт оролцоод дараа нь тус зусланд очиж амрах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.