Дуучин Вилли Нельсон 90 насандаа Рок-н-роллын алдрын танхимд сонгогджээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-05
2023 оны Рок-н Роллын алдрын танхимд элсүүлэх санал хураалтад Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Вилли Нелсон 90 насандаа "Rage Against the Machine" рок хамтлагийн хамт нэр дэвшигчээр сонгогдсон тухай “New York Times” сонин мэдээлэв. Тэрбээр хориод насандаа анхны дуугаа хийсэн ч амжилтад хүрч чадаагүй тул хэсэг хугацаанд хөгжмийн ертөнцийг орхисон байна. Ингээд 1961 онд "Crazy" хэмээх дууны үг, аяыг зохиож эмэгтэй дуучин Пэтси Клайн дуулснаар уг дуу тэр даруйдаа хит болжээ. Үүнээс хойш түүний ур чадварыг мэргэжлийн хүмүүс өндөр үнэлж хөгжмийн зохиолч гэж хүлээн зөвшөөрсөн юм. Түүний рок, жааз хөгжмийн элементүүдийг тусгасан уран бүтээлүүд нь кантри хөгжим сонирхогчдод бус Америкийн залуу үеийнхэнд илүү таалагдах болж эцэст нь 1975 онд гаргасан "Red Headed Stranger" цомог нь түүнийг жинхэнэ алдрын оргилд хүргэжээ. Өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа тэрбээр өнгөрсөн жил 89 насныхаа төрсөн өдрөөр гаргасан "A Beautiful Time" цомгоороо Грэммийн шагнал хүртсэн юм. Энэ жилийн Рок-н-роллын алдрын танхимын санал хураалтад түүнтэй хамт “Soundgarden”, “White Stripes”, “Iron Maiden” зэрэг уламжлалт рок хамтлагууд мөн нэр дэвшсэн ч хасагдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.