Өмнөд Солонгосоор дамжин өнгөрөх хуучин журмыг дахин сэргээлээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-04
Өмнөд Солонгосын Хууль зүйн яам цар тахлын улмаас тус улсаар дамжин өнгөрөх зорчигчдын журмыг 2020 оны хоёрдугаар сараас өөрчилсөн билээ. Тэгвэл энэ өөрчлөлтөө тавдугаар сарын 1-нээс цуцалж, хуучин журам үйлчилж эхлэв. Тухайлбал, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх иргэд АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Европын холбооны 32 улсын хүчин төгөлдөр визтэй, дээрх улс руу зорчиж байгаа, эсвэл сүүлийн дөрвөн сарын хугацаанд эдгээр улсад оршин сууж байгаад тус улсаар дамжин нутаг буцаж байгаа бол 30 хоногийн хугацаанд хилээр нэвтэрч болно. Ингэхдээ заасан хугацаанд зорчиж байгаа улс руугаа явах, эсвэл эх орондоо буцах нислэгийн тийзтэй байх ёстой аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.