images

Өвөр Монголын хилээр нисгэгчгүй онгоцонд алт хийж гаргах гэж байсныг илрүүлжээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-05-04


    Өвөр Монголын цагдаа нар тус улсын хилээр нисгэгчгүй онгоц ашиглан хууль бусаар алт нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагаас дөрвөн сэжигтнийг баривчилж, 5.2 кг алт хураан авсан хэмээн Манжуур хотын Олон нийтийн аюулгүй байдлын албанаас мэдээлсэн байна. Тус гэмт бүлэглэлийн ашиглаж буй нисгэгчгүй онгоц нь автомат удирдлагатай бөгөөд дээд тал нь 20 кг даацтай ажээ. Энэ нь ойролцоогоор 36.180 ам.долларын үнэтэй гэнэ. Уг нисгэгчгүй онгоц Хятадын талаас ОХУ-ын нутаг дэвсгэрт очсон байсан бөгөөд тэнд нэг бүлэглэлийн гишүүн цул алт ачаад буцаж, Хятадын хил дээр ирсэн байхад нь нэг сэжигтний мэдүүлгийн дагуу саатуулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.