images

АНУ-ын "First Republic Bank"-ийг 10.6 тэрбум доллароор худалдав

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-05-04


      Даваа гарагт АНУ-ын Засгийн газар сүүлийн зургаан долоо хоногийн турш асуудал дагуулаад байсан "First Republic Bank"-ийг "JP Morgan Chase" худалдаж авчээ. Холбооны хадгаламжийн даатгалын корпорац (FDIC) өнгөрсөн ням гарагт тус банкийг худалдан авах сонирхолтой байгууллагуудын эцсийн үнийн саналыг хүлээн авч дууссанаар ийнхүү 10.6 тэрбум доллароор зарагдсан байна. Худалдан авагчдын дунд "JP Morgan Chase" банкаас гадна "PNC Financial Services", "Bank America" болон "Citizens Financial Group" зэрэг банкууд байжээ. Тус худалдан авалтыг JPMorgan Chase-ийн хөрөнгө оруулагчид эерэгээр хүлээн авснаар хувьцааны ханш нь 3.5 хувиар өссөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.