images

Швед улс НАТО-д элсэхийн тулд терроризмын эсрэг хуулиа чангатгав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-04


     Шведийн хууль тогтоогчид НАТО-д элсэхийн тулд терроризмын эсрэг хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж чангатгалаа. Тухайлбал, хэт даврагчдын байгууллагын үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, хүчирхэгжүүлэхэд оролцсон этгээдэд дөрвөн жилийн хорих ял оноохоор хуульд тусгажээ. Мөн террорист бүлгийн удирдагчид багадаа 20-25 жил, цаашилбал бүх насаар нь хорих ял оноохоор боллоо. Ийнхүү хуулийг өөрчилж, ялыг хүндрүүлсэн нь Турк улс тус улсыг терроризмын эсрэг дорвитой тэмцдэггүй гэсэн шалтгаанаар НАТО-д элсэхийг хүлээн зөвшөөрөөгүйнх юм. Харин энэ тал дээр гурван талт хэлэлцээрийн дагуу хангалттай арга хэмжээ авч чадсан Финланд улсыг НАТО-д элсэхийг өнгөрсөн гуравдугаар сард Турк, Унгар улсууд зөвшөөрсөн билээ. Швед улс анх 2017 онд терроризмийн эсрэг хууль баталсан бөгөөд Узбекистаны цагаач Стокхольм хотын хүн ихтэй худалдааны гудамжид террорист бүлгэмийн машиныг жолоодон таван хүний амийг хөнөөснөөс үүдэж тус хуулийг баталж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.