images

Хятад: Энэ онд давхардсан тоогоор 4.55 тэрбум дотоодын жуулчин аялна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-04


     Хятадын иргэд энэ оны эхний гурван сард улс дотроо 1 тэрбум 200 сая аялал хийснээр дотоодын аялал жуулчлалын орлого нь 1.3 их наяд юань болжээ. Ийм хэмжээний орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 69,5 хувиар их юм. Харин өчигдөр дууссан хөдөлмөрчдийн баярын долоо хоногийн амралтаар 100 сая юанийн орлого олно гэж төлөвлөөд байсан юм. Мөн тус улс энэ онд иргэд нь дотооддоо 4.55 тэрбум орчим аялал хийнэ гэж тооцоолжээ. Энэ нь 2022 онтой харьцуулахад цар тахлын дараах дотоодын аялал жуулчлал 73 хувиар өснө гэсэн үг юм. Тэгвэл "Alibaba" компанийн "Fliggy" цахим аяллын агентлагаас майн баярын үеэр гадагшаа аялах тасалбар захиалга энэ жилийн Хаврын баяр буюу цагаан сарын үетэй харьцуулахад 200 хувиар өссөн гэж мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.