images

Япон: Эзэн нь олдоогүй 10 сая иенийг хотын захиргаанд тушаав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-04


     Японы Саппоро хотын хаягдал дахин боловсруулах төвөөс олдсон 10 сая иен буюу ойролцоогоор 73 мянган долларын бэлэн мөнгөний эзэн олдолгүй гурван сар болсон тул мөнгийг хотын захиргаанд шилжүүлжээ. Учир нь, тус улсын Иргэний хуулийн дагуу мөнгөний эзнийг гурван сарын хугацаанд олоогүй бол хотын өмчид шилжүүлдэг байна. Энэ мөнгийг нэгдүгээр сарын 30-нд олж цагдаад өгсөн бөгөөд тэд дөрөвдүгээр сарын 30 хүртэл эзнийг нь эрэн сурвалжлаад олоогүй учраас тавдугаар сарын 1-нд мөнгийг захиргаанд шилжүүлсэн юм. Нөгөөтээгүүр тэр мөнгө яагаад хаягдал дахин боловсруулах байгууламжид байсныг цагдаа нар олж тогтоогоогүй хэвээр байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд тийм хэмжээний мөнгөө алга болгосон гэсэн 16 хүн гарч ирсэн ч хангалттай нотлох баримт олдоогүй учраас нэхэмжлэлийг нь хүлээж аваагүй гэнэ. Мөн Японд ийм байдлаар их хэмжээний мөнгө олдсон тохиолдол өмнө нь гарч байжээ. Тухайлбал, 2017 онд барилгын нурангиас 42 сая иен олсныг гэр бүлд нь буцаан өгч байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.