Хойд Солонгост тусгай хэрэгцээт иргэдийн төгсөлтийн баяр болов
Анд нөхдийн мэдээ
2023-05-03
Хойд Солонгост тусгай хэрэгцээт иргэдийн асуудалд анхаарал хандуулж, тэдэнд зориулсан халамжийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өчигдөр тус улсын Тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооны дэргэдэх Мэргэжлийн техникийн сургуулийн 10 дахь удаагийн төгсөлтийн баяр, 11 дэх удаагийн элсэлтийн баяр болсон тухай KCNA агентлаг мэдээлэв. Тус сургууль нь тусгай хэрэгцээт иргэдэд төрөл бүрийн ур чадвар эзэмшүүлж, ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн амьдралд оролцоход дэмжих зорилготой хоёр жилийн сургууль ажээ. Тус улсад 2003 онд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах тухай" хууль батлагдсаны дараа засаг захиргааны нэгж бүрт Тусгай хэрэгцээт иргэдийг хамгаалах хороог байгуулж, халамжийн тогтолцоог бий болгож эхэлжээ. НҮБ-ын Тусгай хэрэгцээтэй хүмүүсийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч 2017 онд тус улсад айлчилсан бөгөөд 2018 онд Тусгай хэрэгцээтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх анхны тайланг гардуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.