images

Япон: Цаасан тогорууны хаягдлаар хийсэн пүүз 153 доллар

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-03


     Японы Фүчү хотын гутлын үйлдвэр Хирошимагийн энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болон бусад газраас цуглуулсан цаасан тогорууны хаягдлыг дахин боловсруулаад пүүз хийжээ. Энэ тухай Хирошима хотын захиргаа “Жил бүр энх тайвны бэлэг тэмдэг болгон нийтдээ 10 тонн жин татах 10 сая цаасан тогоруу хийж цэцэрлэгт хүрээлэнд үлдээдгийг хотын агуулахад хадгалдаг байсан” хэмээн мэдээлжээ. Арван жилийн өмнөөс хотын захиргаа тэр хаягдлыг ашиглан хэрэгтэй зүйл хийхийг иргэдэд санал болгосоор байж. Ингэснээр сүүлийн хэдэн жилд 20 тонн цаасан тогорууг дахин боловсруулж номын хавчуурга зэрэг бүтээгдэхүүн хийжээ. Харин Токиод төвтэй “Camino” компани тус цааснаас утас гаргаж авсныг “Springle” гутлын компани ашиглаж пүүз хийсэн байна. Энэ пүүз цагаан өнгийн их бие, ултай бөгөөд хэлэн дээрээ цаасан тогорууны өнгөлөг хэвлэмэл зураг, энх тайвныг бэлгэдсэн цэнхэр өнгийн улавчтай юм. Гутлыг бүтээгчид энэ талаар “Бид энгийн загвартай гутал хийсэн. Хүмүүс энх тайвны тухай бодохдоо өдөр тутам энэ гутлыг өмсөөсөй гэж хүссэн” гэжээ. Тэгвэл энэ пүүзийг худалдаж авахад, дахин боловсруулсан цаасан тогоруугаар хийсэн цаасан урлал хийх таван багц цаас дагалдуулан өгч байгаа аж. Гутлыг "Springle" компани өөрийн дэлгүүр, цахим сайтаар 153 доллароор борлуулж буй бөгөөд XS-XL хүртэл долоон хэмжээний сонголттой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.