Турк залуугийн 3D тогос Хятадын цаасан шувууны тэмцээнд түрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-02
Туркийн цаасан шувуу урлаач Захит Мунган таван сарын хугацаа зарцуулж хийсэн 3D тогос шувуугаараа Хятадын 40 дэх удаагийн “Weifang International Kite Festival” цаасан шувуу хөөргөх наадамд тэргүүлэв. Тэрээр 26 жилийн өмнөөс буюу бага наснаасаа нийлэг уут тэнгэрт хөөргөж, цаасан шувуу хийдэг болохыг хүсдэг байжээ. Тиймээс мэргэжлийн түвшинд цаасан шувуу бүтээхийн тулд дэлхийн 30 орноор аялсан байна. Мөн энэ уралдаанд оролцохыг арван жилийн турш мөрөөдсөн тэрбээр 60 гаруй орны цаасан шувуу бүтээгчдийг тэргүүлж чадлаа. З.Мунган 3D тогос шувуугаа нөхөх технологиор бүтээсэн бөгөөд зургаан метр урт, таван метр өргөн тогос шувууны хэсэг бүрийг зүйж оёжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.