Австрали улс электрон тамхийг хориглолоо
Анд нөхдийн мэдээ
2023-05-02
Австрали улс бүх төрлийн электрон тамхийг хориглолоо. Тус улсын эрүүл мэндийн сайд Марк Батлер энэ тухай “Эдгээр бүтээгдэхүүн никотины хамааралтай шинэ үеийг бүтээж байна” гэжээ. Учир нь энэ төрлийн тамхи никотиныг халааж түүнээс үүссэн уур буюу утаагаар хүмүүс амьсгалдаг. Олон хүн үүнийг тамхинаас гарахад тус болдог гэж үздэг ч Австралийн засгийн газраас энэ бүтээгдэхүүн бага насны хүүхдүүдийг чиглэж, хаа сайгүй модтой чихэр, шоколад шиг ганган савлагаа, гоё амт үнэртэйгээр худалдаалагдаж байгаа нь аюул дагуулж байна гэж үзсэн юм. Судалгаагаар Австралийн 14-17 насны зургаан хүүхэд тутмын нэг, 18-24 насны дөрвөн залуу тутмын нэг электрон тамхи хэрэглэж байна гэсэн үр дүн гарчээ. Харин 50 орчим насны 70 иргэний ердөө ганц нь л үүнийг хэрэглэдэг аж. Хэдийгээр энэ төрлийн тамхи нь энгийн тамхийг бодоход хор уршиг багатай ч эмч нарын зөвлөж буйгаар эрүүл мэндэд огт эрсдэл дагуулдаггүй эд биш ажээ. Түүнд агуулагдах химийн элементүүд нь урт хугацаанд хүнд ямар хор нөлөө үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.