BBC агентлаг Суданы иргэдэд мэдээ дамжуулна
Анд нөхдийн мэдээ
2023-05-02
BBC агентлагийн араб хэлний албанаас пүрэв гарагт Судан руу яаралтай тусламжийн радио үйлчилгээ илгээхээр боллоо. Ингэснээр хүнд нөхцөлд байгаа иргэдэд гурван сарын турш өдөрт хоёр удаа шинэ мэдээ мэдээлэл өгөх ажээ. Энэ үйлчилгээ иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэж, худал мэдээлэлтэй тэмцэхэд тусална гэдгийг BBC агентлаг тодотгов. Радиогийн мэдээллийн хөтөлбөрийг Йордан улсын Амман, Египетийн нийслэл Каир хот дахь багийнхнаас ирүүлсэн дүн шинжилгээг үндэслэн Лондон хотоос шууд дамжуулах ажээ. Энэ хөтөлбөр Суданд богино долгионы радио болон цахимаар түгэх бөгөөд сонсогчид зайлшгүй шаардлагатай хангамж, үйлчилгээнд яаж хамрагдах тухай мэдээллийг сонсох боломжтой юм. Яаралтай тусламжийн радио хөтөлбөрийн эхний дугаар ирэх пүрэв гарагийн үдэд цацагдах бөгөөд орон нутгийн цагаар 9, 17 цагт тогтмол мэдээ дамжуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.