images

Нью-Йорк хотод "Met Gala” эхлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-02


     Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт “Vogue” загварын сэтгүүлээс хувцас загварын шилдгүүдийг Нью-Йорк хотын “Метрополитэн” урлагийн музейд цуглуулж хувцас загварын хамгийн том, тансаг үдшийг зохион байгуулдаг билээ. 1948 оноос эхтэй энэ шоуг 1995 оноос Английн сэтгүүлч Анна Винтур зохион байгуулах болсон юм. Уг арга хэмжээг жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд хийдэг бөгөөд энэ жил 2019 онд 85 насандаа таалал төгссөн алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфёльдийн алдрыг хүндэтгэн зохион байгуулж байна. "Met Gala 2023” арга хэмжээнд Америк, Австралийн жүжигчин Николь Кидман загвар зохион бүтээгч Карл Лагерфёльдийн “Chanel №5” буюу түүний 25 жилийн өмнө гараар урласан цайвар ягаан өнгийн даашинзыг дахин өмсөж ирлээ. Мөн улаан хивсний ёслолд эгч дүү Ким Кардашян, Кайли Женнер, Кендалл Женнер нар оролцсон бөгөөд К.Кардашян “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Кендалл загвар өмсөгчийн гараагаа эхлүүлэхдээ хамгийн анх Карл Лагерфёльдийн урласан хуримын даашинзыг өмссөн” гэв. Тэрбээр ёслолд “Schiaparelli” брэндийн загвар зохион бүтээгч Даниэл Рөүзбэрригийн цэвэр усны 50 мянган ширхэг сувд, 16 мянган ширхэг таримал сувдаар 1000 цагийн турш урласан юбка, топийг өмсөж ирлээ.

     Мөн улаан хивсний ёслолд Азийн алдартнуудаас "Оскар"-ын шагналт жүжигчин Мишель Йео, жүжигчин Прияанка Чопра, “Blackpink” хамтлагийн дуучин Ким Жэнни, жүжигчин Сун Хэ Кё, дуучин Жэксон Ван, “Эмили Парист” киноны жүжигчин Эшли Пак, Хятадын жүжигчин Эва Чэн зэрэг хэд хэдэн хүн оролцож, алдартай брэндүүдийн хувцсыг амилуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.