Япон: Сурагчид хүнд цүнх үүрч байгааг шүүмжлэв
Анд нөхдийн мэдээ
2023-05-02
Япон улсад хичээлийн шинэ жил эхэлж байна. Энэ үйл явдалтай зэрэгцэн сурагчдын цүнх хэт хүнддэж мөрөнд нь их ачаалал өгч байгаа асуудал дахин хөндөгджээ. Токиогийн нэгэн компанийн хийсэн судалгаагаар, сурах бичиг болон бусад зүйлийг хийсэн үүргэвч дунджаар дөрвөн килограмм жинтэй байсан бөгөөд зарим тохиолдолд бүр 10 кг хүрч байсан гэнэ. Улмаар судалгаанд оролцсон сурагчдын 30 хувь нь хүнд цүнх үүрэхэд нуруу нь өвддөг гэжээ. Тухайлбал, бага сургуулийн 1-3 ангийн хүүхдийн үүргэвчний дундаж жин 2021 онд 3.97 кг байсан бол 2022 онд 4.28 кг болж нэмэгдсэн байна. Ингэснээр 2021 онд хүүхдүүдийн нурууны өвчин 50, 2022 онд 60 хувиар нэмэгджээ. Иймд сурах бичгээ сургууль дээрээ үлдээдэг хуучин уламжлалыг дахин сэргээхийг зарим орон нутгийн захиргаа шаарджээ. Гэвч олон сургууль агуулахын багтаамж багатай учраас уг арга хэмжээг авахад хүндрэлтэй байдаг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.