images

Фүмио Кишида Солонгост хоёр өдөр айлчилна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-02


     Японы ерөнхий сайд Фүмио Кишида ирэх ням гарагт Өмнөд Солонгост хоёр өдрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Тэрбээр хоёр орны харилцааг сайжруулахын төлөөх хичээл зүтгэлээ эрчимжүүлэхийн тулд тус улсын ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзах юм. Энэ тухай Гана улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Accra” агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр “Энэ айлчлал Япон-Өмнөд Солонгосын харилцааг хөгжүүлэх арга зам, хурдацтай өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдлын талаар илэн далангүй санал бодлоо солилцох сайхан боломж байх болно” гэж байв. Хоёр улсын удирдагчид өнгөрсөн гуравдугаар сард Токиод уулзсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.