"The Super Mario Bro's” кино нэг тэрбум ам.долларын орлого олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-02
40 гаруй жилийн бүтээгдсэн боловч дэлхий дахинд одоо хүртэл алдартай видео тоглоомын гайхалтай дүр “Super Mario” шинээр хүүхэлдэйн кинонд амилж, өнгөрөгч сарын 5-наас эхлэн кино театруудаар гарч эхэлсэн билээ. Уг хүүхэлдэйн кино нээлтээ хийснээс хойш энэ оны анхны нэг тэрбум ам.долларын ашиг олсон дэлгэцийн бүтээл болсон төдийгүй орлогоороо тэргүүлсээр байна. Мөн өчигдрийн байдлаар Хойд Америкт 490 сая доллар, олон улсад 532 сая долларын ашиг олсон байна. Энэ нь “Spider-Man: No Way Home”, “Top Gun:Maverick”, “Jurassic World Dominion” болон “Avatar:The Way of Water” зэрэг бүтээлүүдийн дараа орох богино хугацаанд ашиг орлогоороо тэргүүлсэн кинонд тооцогдож байгаа юм. Кино Сүпер Мариогийн эх орон Японд баасан гаригт нээлтээ хийсэн бөгөөд энэ үеэр тус хүүхэлдэйн дүрийг бүтээгч, Японы зохиолч Шигэрү Миямото "Видео тоглоомд илүү хүүхэлдэй шиг байсан Марио илүү хүнлэг болж, олон янзын илэрхийлэлтэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй болсон” гэж хэлжээ. Энэ кинонд Миямотогийн ажиллаж байсан бусад тулаант тоглоомуудын дүрүүд, тэр дундаа Марио Картын уралдааны цувралууд багтсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.