images

Жэк Ма Японы их сургуульд зочин профессороор уригдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-01


     Хятадын цахим худалдааны “Алибаба” компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма Японы Токиогийн их сургуулийн "Токио коллеж"-ид зочин профессороор уригдсан тухай “Bloomberg News” мэдээлэв. Энэ тухай мөн тус сургууль цахим хуудсаараа мэдээлсэн бөгөөд Ма өөрөө тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд чиглэсэн судалгааны ажилд зөвлөгөө өгөх, оролцох, инновацийн чиглэлээр семинар зохион байгуулахаа танилцуулсан байна. Өнгөрсөн сард тэрбээр Хонконгийн их сургуулийн хүндэт профессороор уригдсан юм. “South China Morning Post” сонины мэдээлснээр Ма үүнээс гадна Израилийн Тель-Авивын их сургуулийн инноваци, технологийн хүндэт профессороор мөн уригдсан байна. 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр буюу “Алибаба” үүсгэн байгуулсаны 20 жилийн ой, өөрийнхөө 55 насны төрсөн өдрөөр албан тушаалаасаа буусан тэрбээр тухайн үедээ боловсрол, буяны ажилд анхаарлаа хандуулна гэж мэдэгдэж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.