images

Хятад улс Тайландад цахилгаан машины үйлдвэр барина

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-01


     Хятадын автомашин үйлдвэрлэгч “SAIC Motor” компани Өмнөд Азийн нутаг дахь урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болох шинэ эрчим хүчний үйлдвэрийн паркийг Тайландад барих ажлыг ням гарагт эхлүүллээ. Зүүн зүгийн эдийн засгийн коридор бүхий онцгой бүс болох Чонбүри мужид 120 мянган м.кв талбайд барьж буй уг үйлдвэрийн паркт батерей үйлдвэрлэх байгууламж, цахилгаан автамашины эд анги үйлдвэрлэх шугам, агуулахын талбай, тээвэрлэлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ложистикийн агуулах зэргийг багтаах юм. “SAIC” корпораци Тайландын зах зээлд 2013 онд нэвтрээд удалгүй тус улсын хэрэглэгчдийн түгээмэл хэрэглэдэг брэнд болж чадсан бөгөөд өдгөө 180 мянган хэрэглэгчтэй ажээ. Цахилгаан машины үйлдвэрлэлийн төв болох зорилготой Тайланд улс 2030 он гэхэд нийт автомашиныхаа 30 хувийг цахилгаан автомашин болгохоор тооцоолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.