Хятадад Майн баяраар зөвхөн галт тэргээр зорчсон хүний тоо 20 сая хүрчээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-01
Хятадад Майн баяр тохиож буй энэ үед тус улсын дотоодын аялал хэд дахин нэмэгдсэн бөгөөд тус улсын Төмөр замын группийн мэдээлснээр баярын өмнөх өдөр төмөр замаар зорчсон хүний тоо 19 сая 600 мянга болж түүхэн дээд амжилт тогтоожээ. Мөн тухайн өдөр 12 мянган галт тэрэг үйлчилгээнд гарчээ. Дээрх мэдээнд дурдсанаар өнгөрсөн сарын 27-ноос тавдугаар сарын 4-ний хооронд 8 хоногийн хугацаанд төмөр замаар зорчих зорчигчдын тоо 120 саяд хүрэх ажээ. Баярын эхний өдөр Бээжинд 1.8 сая жуулчин ирсэн нь өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна. Гуандун мужид 2.2 сая, Сычуань мужид 3.6 сая жуулчин ирсэн нь мөн өмнөх оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт ажээ. Тус баярын үеэр улс даяар нийт 240 сая хүн шилжилт хөдөлгөөн хийж, аялал жуулчлалын орлого 120 тэрбум юань давна гэсэн тооцоо гарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.