images

Хятадын шатарчин дэлхийн аварга боллоо

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2023-05-01


     Казахстаны нийслэл Астана хотод болсон шатрын ДАШТ өчигдөр өндөрлөж Хятадын их мастер Дин Лижэнь Оросын их мастер Ян Непомнящийг хожин дэлхийн 17 дахь аварга боллоо. Шатрын дэлхийн аварга цолыг 2013 оноос хойш тасралтгүй хамгаалсан Норвегийн шатарчин Магнус Карлсен аварга цолны төлөө өрсөлдөхөөс татгалзсанаар дэлхийн чансаанд түүний дараа хоёр, гуравдугаар байр эзэлдэг уг хоёр шатарчин аваргын төлөө өрсөлдсөн юм. Тэд нийтдээ 14 тоглож 7:7 харьцаагаар тэнцсэний дараа түргэн тоглолтод шилжихэд Дин Лижэнь хараар нүүж хожсон байна. Тэрбээр дэлхийн аварга цол, 1.1 сая евро хүртсэн бол Оросын шатарчин 900 мянган еврогийн шагнал авчээ. Өдгөө 30 настай Динь Лижэнь Хятадаас төрсөн анхны, Азийн гурав дахь дэлхийн аварга болж буй бөгөөд өмнө нь Арменийн Тигран Петросян, Энэтхэгийн Вишванатхан Ананд нар энэ цолыг хүртэж байв.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.