images

Мохаммед Алигийн ач хүү холимог тулаанаар амжилттай тоглож байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-01


     Энэ цаг үеийн хамгийн агуу боксчин, 2016 онд таалал төгссөн Мохаммед Алигийн ач хүү Биаго Али Уолш холимог тулаанаар амжилттай тоглож байна. “Эрвээхэй шиг нисэн очиж зөгий шиг хатгана” гэсэн өвөөгийнхөө алдарт үгээр баруун гар дээрээ зөгий, зүүн гар дээрээ эрвээхэй шивүүлсэн Али Уолш америк хөлбөмбөгийн тамирчин байснаа 2020 оны сүүлээр холимог тулаанд хөл тавьж, анхны тоглолтдоо ялагдсан ч дараагийн гурван тулаанд гурвууланд нь ялж тулааны карьераа амжилттай эхлүүлжээ. Түүний дүү Нико Али Уолш ахаасаа арай өмнөхөн боксын гараагаа эхэлсэн бөгөөд одоогоор найман тулаанд 5 ялалт байгуулаад байна. АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын Бишоп Горман ахлах сургуульд америк хөл бөмбөг тоглож байсан Али Уолш коллежид элсэх үедээ хөлбөмбөгчин болох мөрөөдлөө орхиж холимог тулаанд хөл тавьжээ. Тэрбээр туслах дасгалжуулагчаар ажиллаж байхдаа тоглогчдыг хараад "Би яагаад 22 насандаа дасгалжуулагч хийж байгаа юм бэ?" гэж боддог байсан гэжээ. Тэр цагаас хойш өөрийгөө сорихоор шийдэж холимог тулааны спортод орсон байна. Өвөөгийнхөө тухай дурсахдаа тэрбээр хүүхэд байхдаа өвөөтэйгөө кино театрт их очдог байсан тухай хуваалцаад “Маш халамжтай сайн өвөө байсан” гэжээ. Мөн "Намайг өвөөтэйгээ ресторанд ороход үйлчлүүлэгчид хоол идэхээ больж, алга ташиж эхэлдэг байсан. Энэ бол маш гайхамшигтай мөч” гэсэн байна. Мөн өвөө нь нийгмийн эмзэг асуудалд ихээхэн анхаарал хандуулж, түүнийг шийдэхэд хувь нэмэр оруулдаг байсан талаар онцгойлон дурсжээ. Мохаммед Али бол олон тулаанд ялалт байгуулж домог болсон агуу боксчин төдийгүй Вьетнамын дайнд оролцохоос татгалзаж, арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөнд нэгдэн тэмцэх зэргээр нийгмийн эмзэг асуудалд анхаарсаар ирсэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.