"Meta" компани зардлаа танаснаар орлогоо өсгөжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-01
Өнгөрсөн лхагва гарагт "Meta Platforms Inc" компани нэгдүгээр улирлын тайлангаа тавьжээ. Тайлангийн үзүүлэлтүүд “Wall Street Journal”-ын таамаглаж байснаас давсан бөгөөд "Meta" компани зардлаа танах чиглэлээр дорвитой арга хэмжээнүүд авснаар орлогоо өсгөсөн байна. Мөн тус компанийн хувьцаа есөн хувиар өсжээ. Харин “Facebook”-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2.20 ам.доллар болж нийт орлого 28.65 тэрбум ам.доллар хүрсэн байна. Түүнчлэн хоёрдугаар улиралд 29.5-32 тэрбум ам.долларын орлого олно хэмээн төлөвлөж байгаагаа компани мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.