Пап лам Украины дайныг зогсоох өөрийн гэсэн төлөвлөгөөтэй
Анд нөхдийн мэдээ
2023-05-01
Ромын пап Франциск Украины дайныг зогсоох "нууц" арга хэмжээ явуулж эхлээд байгаа тухай хэвлэлд анх удаа дурдав. Мөн дайны үеэр Орост аваачсан украин хүүхдүүдийг эргүүлэн авчрахад тусална гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр Унгар улсад гурван өдрийн айлчлал хийгээд Ватикан руу буцах үеэрээ сэтгүүлчдэд хандан "Энэ талаар олон нийтэд мэдээлээгүй байгаа. Цаг нь болохоор аяндаа ил болно" гэжээ. Улмаар Унгарт айлчлах үеэрээ тус улсын ерөнхий сайд Виктор Орбан болон Оросын үнэн алдартны сүмийн удирдлагуудтай Украины энх тайвны асуудлаар ярилцсанаа танилцуулаад "Энх тайванд хүрэх замыг хүн бүр сонирхож байна" гэж онцлон хэлсэн байна. Өнгөрсөн сарын 27-нд Украины ерөнхий сайд Денис Шмыгаль Ватиканд пап ламтай уулзах үеэрээ Орос руу албадан аваачсан хүүхдүүдийг эргүүлэн авчрахад нь туслахыг хүссэн хүсэлтийн дагуу энэ үйлсэд хүчин чармайлт гаргаж байгаагаа мөн дурджээ. Өмнө нь түүний оролцоо, хүчин чармайлтаар хоёр улсын хооронд дайны олзлогдогсдыг солилцох үйл явц амжилттай болсон бөгөөд энэ удаад хүүхдүүдийн хувь заяаны асуудал мөн нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт бүрэн итгэж буйгаа тэрбээр хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.