Хаан ширээний ёслолд ашиглах “Хувь тавилангийн чулуу”-г Лондонд авчрав
Анд нөхдийн мэдээ
2023-05-01
Их Британийн хаан ширээнд залрах ёслолын гол зүйл болох “Хувь тавилангийн чулуу” олон жилийн дараа Шотландын Эдинбург хотоос зөөгдөн Лондон хотод хүргэгдсэн байна. Энэхүү үнэ цэнтэй эдийг өнгөрсөн сарын 27-ны өдөр Эдинбургийн шилтгээнд тодорхой ёслол үйлдсэний дараа хатуу харуул хамгаалалтын дор Лондон руу тээвэрлэсэн байна. 150 кг жинтэй улаан өнгийн 'Хувь тавилангийн чулуу' нь Шотландын хааны хүчийг бэлгэддэг ариун нандин зүйл гэж үздэг ажээ. "Хувь тавилангийн чулуу" бүхий хааны сэнтий 1399 онд IV Хэнри хаан ширээнд өргөгдсөнөөс хойш ашиглагдаж ирсэн байна. 1950 оны Зул сарын баяраар Шотландын Глазгогийн их сургуулийн дөрвөн оюутан энэхүү нандин эдийг хулгайлсан бөгөөд хэдэн сарын дараа түүнийг Шотландын нэгэн сүмээс олжээ. Улмаар 1996 онд "Хувь тавилангийн чулуу"-г Эдинбургийн шилтгээнд бүрмөсөн буцаасан бөгөөд гагцхүү хаан сууриндаа залрах үед түүнийг Вэстминстерийн сүмд авчирсан байх ёстой гэсэн нөхцөл тавьжээ. Түүнээс гадна энэ удаагийн хаан ширээнд залрах ёслолын хүндэтгэлийн тоглолтод Холливүүдийн жүжигчин Том Крузыг оролцохоор болсон тухай хааны ордноос мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.