images

Гуанжоугийн яармагийн хоёрдугаар үед 4.5 тэрбум долларын экспортын гэрээ байгуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-28


      Хятадын Гуанжоу хотод болж байгаа 133 дахь удаагийн экспорт, импортын “Canton fair” яармаг гурван үе шаттай болж буй билээ. Яармагийн хоёрдугаар үе өчигдөр дууссан бөгөөд 4.5 тэрбум долларын экспортын гэрээ байгуулсныг Хятадын худалдааны яамнаас мэдээлэв. Яармагийн энэ үед 12 мянга гаруй фирм өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гэр тохижуулалтын бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Манай улсаас энэ яармагт Өмнөговь аймгийн 60 жижиг дунд үйлдвэрлэгч оролцсон билээ. Яармагийг лхагва гарагийн байдлаар 815 мянган хүн үзэж, 390 мянга нь бүтээгдэхүүн худалдан авчээ. Яармагийн гуравдугаар үе тавдугаар сарын 1-5-ны хооронд болох бөгөөд бичиг хэрэг, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, хоол, гутал хувцас үйлдвэрлэгчид оролцоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.