Австрали: Хамгийн олон жил нүүрсээр ажилласан цахилгаан станц хаагдав
Анд нөхдийн мэдээ
2023-04-28
Австралийн “AGL Energy” компани тус улсад хамгийн олон жил ажилласан нүүрсээр ажилладаг “Lidl Energy” цахилгаан станцаа хааж байгаа тухай мэдэгджээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Дамиан Никс мэдэгдэлдээ "Өнөөдөр түүхийн нэг хэсэг дуусч байгаа ч сэргээгдэх эрчим хүчний төв болох бидний төлөвлөгөөний эхлэл тавигдаж байна" гэсэн байна. Уг цахилгаан станц 1971 онд баригдсан бөгөөд мужийнхаа цахилгааны хэрэгцээний 10 орчим хувийг хангадаг байжээ. Гэвч Австралийн Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зэрэг байгаль орчин хамгааллын асуудлаас үүдэн, нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувийг бууруулсаар тус уурхайг хаах болсон байна. Эрчим хүчний сайд Пенни Шарп хэлэхдээ “Lidl Energy”-ийг хаасан нь цахилгаан эрчим хүчний хангамжид нөлөө үзүүлэхгүй" гэжээ. Нүүрсээр баялаг тус улсад ийм төрлийн цахилгаан станцууд эрчим хүчний гол эх үүсвэр болдог ажээ. Гэсэн хэдий ч Австралийн Засгийн газар 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 2005 оны түвшнээс 43 хувиар бууруулахаар төлөвлөж байна. Тийм учраас нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд ойрын 10 жилд бүрэн хаагдах ажээ. Нөгөө талаар салхин, нарны, усан цахилгаан станцуудыг нэмэгдүүлэх замаар эрчим хүчнийхээ ихэнх хэсгийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргахаар төлөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.