С.Спилбэрг хуучны бүтээлүүдэд засвар оруулахыг буруушаав
Анд нөхдийн мэдээ
2023-04-28
Америкийн найруулагч Стивен Спилбэрг 1984 онд бүтээсэн "E.T." киногоо 2002 онд дахин дэлгэцэнд гаргахдаа компьютер графикийн аргаар цагдаагийн гар бууг богино долгионы станц болгон өөрчилсөндөө харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр саяхан “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Тийм байх ёсгүй байсан. Хуучин соёлын ойлголтыг өнөөдрийн маягаар өөрчилсөн нь буруу болсон юм " гэжээ. Улмаар "Аливаа кино нь тухайн цаг үеийнхээ дүр төрхийг маш сайн хадгалдаг, тухайн цаг үеийн дэлхий ертөнц, хүмүүсийн сэтгэхүй ямар байсныг илтгэдэг" гээд тийм чухал зүйлд засвар оруулсандаа өөрийгөө буруутгажээ. Алдарт найруулагчийг ийм ярилцлага өгч байхад "Walt Disney" компани кино урлагийн өнгөрсөн үеийн сонгодог бүтээлүүд гэгддэг “Dumbo”, “Peter Pan” зэрэг хүүхэлдэйн кинонуудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан утгатай хэмээн үзэж, хүүхдэд зориулсан видео контентийн цэснээс хасах санал хүртэл дэвшүүлжээ. Мөн Агата Кристигийн " Miss Marple", "Poirot" зэрэг зохиолуудад арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан доромж агуулга бүхий өгүүлбэрүүд гардгийг “Harper Collins” хэвлэлийн компани бүхэлд нь устгасан байна. Энэ бүхний эсрэг С.Спилбэрг "Сайн дураараа ч бай, хүчээр ч бай, бид хуучин кино болон бүтээлийг өнөөгийн нөхцөлд, шуудхан хэлэхэд өөрийнхөө сонирхолд тааруулж хасаж танаж болохгүй" гээд, хэн ч байсан ийм зүйл хийхгүй байхыг хүсжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.