images

Хятад: Майн баярын найм хоногт галт тэргээр 120 сая хүн зорчино

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-28


     Өмнөд хөршид Майн баярын амралтын долоо хоног маргаашнаас эхлэх гэж байна. Жил бүрийн энэ үед Хятадын дотоодын аялал жуулчлалын оргил үе байдаг бөгөөд алтан долоо хоног гэж нэрлэдэг. Энэ жил галт тэрэг, автобус, хувийн автомашин, онгоц гээд бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчдын тоо 2019 оныхоос 20 хувь, 2022 оноос 77 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Тухайлбал, тавдугаар сарын 4-нийг хүртэлх найм хоногийн хугацаанд галт тэргээр 120 сая хүн зорчих төлөвтэй байгаа нь түүхэн дээд амжилт болж буй. Тэгвэл маргааш буюу 29-нд 19 сая зорчигч галт тэргээр үйлчлүүлэх төлөвтэй байгаа нь түүхэн дээд хэмжээнээс арав дахин их тоо ажээ. Мөн өчигдөр өглөөний 8 цагийн байдлаар амралтын өдрийн галт тэрэгний аяллын 69.08 сая тасалбар борлуулсан байна. Тэдний гол маршрут нь Бээжингээс Шанхай, Чэндүгээс Сычуань, Шианиас Шаньси, Уханиас Хүбэй чиглэлд байгаа бөгөөд энэ жил Шанхай хот хөл хөдөлгөөн ихтэй байхаар байна. Иймээс тус улсын төмөр замын хэлтэс 1800 галт тэрэг нэмж үйлчилгээнд гарган багтаамжаа өсгөжээ. Үүнээс гадна хувийн тээврийн хэрэгслээр зорчигчдын тоо ойрын тав хоногт 54.3 саяд хүрч өмнөх жилээс 77 хувиар нэмэгдэх юм. Харин Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлын мэдээлж буйгаар баярын өдрийн нислэгийн 831 мянган тасалбар борлуулсан байна. Энэ нь дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3 хүртэл 4100 гаруй нислэгээр өдөр бүр 160 мянга орчим хүн зорчино гэсэн үг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.