images

Оросын жүжигчин В.Зеленскийн нэрийг барьж АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүнтэй утсаар ярьжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-28


     АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гэж өөрийгөө танилцуулсан Оросын хошин шогийн жүжигчинд хууртаж утсаар ярьсан нь тогтоогджээ. “Wall Street Journal” сонины мэдээлснээр, жүжигчин Алексей Кузнецов, Владимир Столяров нар болон Ж.Пауэлл нарын ярианы хэсгийг Оросын телевизээр цацсан байна. Энэ хоёр жүжигчин нөлөө бүхий хүмүүсийн дүрд хувирч Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда, Германы канцлер асан Ангела Меркель, Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон, АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш нартай утсаар ярьж байжээ. Энэ удаад тэд В.Зеленскийн дуу хоолойг дуурайж Ж.Полтой утсаар холбогдон АНУ-ын мөнгөний бодлого, эдийн засаг, инфляцийн төлөв байдлын талаар асуулт асуусан байна. Үүнд бүрэн итгэсэн Ж.Пауэлл асуултад маш эелдэг хариулсан байна. Гэхдээ хэвлэлийн бага хурал зэрэг олон нийтэд өгдөг мэдээллийн хүрээнд хариулсан гэж тус сонин мэдээлжээ. Энэ талаар Холбооны нөөцийн сангийн төлөөний хүн мэдээлэл хийж өнгөрсөн нэгдүгээр сард Украины ерөнхийлөгч нэрээр залгасан хүнтэй Ж.Пауэлл утсаар ярьсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд "Энэ хүнд хэцүү цаг үед Украины ард түмнийг дэмжсэн найрсаг яриа болсон бөгөөд нууцын зэрэглэлтэй мэдээлэл яриаагүй" гэж мэдэгджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.