Украины ерөнхий сайд Ромын пап ламтай уулзав
Анд нөхдийн мэдээ
2023-04-28
Украины ерөнхий сайд Денис Шмыгаль Украины сэргээн босголтын асуудлаарх хоёр талын уулзалтад оролцохоор Италид айлчлах явцдаа пап лам Францисктай 30 минут ганцаарчилсан уулзалт хийжээ. Уулзалтын дараа тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ “Орос руу хүчээр баригдаж одсон хүүхдүүдийг буцаан авахад туслахыг пап ламаас хүссэн” гэжээ. Харин Ватикан энэ уулзалтын талаар "Украины дайнтай холбоотой янз бүрийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд хүмүүнлэгийн үйлс болон энх тайвныг сэргээх хүчин чармайлтын талаар онцлон ярилцсан" гэсэн байна. Мөн Д.Шмыгаль пап ламыг Украинд айлчлахыг урьсан байна. Өмнө нь Украин улс Францискийг тус улсад айлчлах хүсэлт тавьсан ч Оросын нийслэл Москвад айлчлах боломжтой болсон цагт л Киевт айлчилна хэмээн мэдэгдэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.