Огцорсон ерөнхий сайд оюутан болов
Анд нөхдийн мэдээ
2023-04-28
Шинэ Зеландын ерөнхий сайдаар 2017 оноос ажиллаж өнгөрсөн хоёрдугаар сард огцорсон Жасинда Ардерн энэ оны сүүлчээр Харвардын их сургуульд суралцахаар болжээ. Өдгөө 42 настай бүсгүй Харвардын Кеннедийн сургуульд нийтийн удирдлагаар, Хуулийн сургуульд нь цахим орчин дахь нийтлэлийн агуулгатай тэмцэх, түүнийг стандартчилах чиглэлээр хоёрын зэрэг судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан юм. Тэрбээр энэ тухай "Энэ бүхэн надад туршлагаа бусадтай хуваалцах төдийгүй суралцах боломж олгоно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.