images

Пелегийн нэрийг португал хэлний үгэнд тооцон толь бичигт оруулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-28


     Португал хэлний “Michaelis” толь бичигт өнгөрсөн 12 дугаар сард 82 насандаа нас нөгчсөн Бразилийн хөлбөмбөгчин Пелегийн нэр шинээр нэмэгдэн орлоо. Пеле бол дэлхийн аваргын тэмцээнд гурван удаа түрүүлсэн цорын ганц хөлбөмбөгчин бөгөөд жинхэнэ нэр нь Эдсон Арантес ду Насименту юм. Түүний алдрыг хүндэтгэх кампанит ажлыг “Пеле сан”-гаас зохион байгуулж 125 мянган хүний дэмжлэг авч гарын үсгийг нь цуглуулснаар Pelé гэдэг үгийг эгэл бус, онцгой, өвөрмөц, юутай ч зүйрлэшгүй гэсэн утгатай шинэ тэмдэг нэр болгон толь бичигт нэмүүлэв. Энэ үгийг “Michaelis” толь бичгийн дижитал хувилбарт даруй нэмэхээр болсон бол дараагийн хэвлэлээс нь хэвлэмэл эхэд оруулахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.