images

Америкчууд Италийн хуучин тосгонд байшин худалдаж авах нь ихэсчээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-04-27


     Италийн Базиликата мужийн өмнөд хэсэгт орших Ирсина хотод 12 улсын 300 гаруй гадаадын иргэд амьдардаг бөгөөд орон нутгийн 4000 оршин суугчтай ажээ. 1960-аад оныг хүртэл уулын орой дээрх энэ тосгонд 12000 хүн амьдардаг байсан ч хүнд хэцүү амьдралын нөхцлөөс болж олноороо цагаачилж, одоо 4000 болтлоо буурчээ. Тэгвэл энэ газар нь өдгөө Италийн хөдөөг мөрөөддөг тэтгэврийн насныхан болон америк цагаачдын диваажин болсон байна. Тухайлбал, саяхан АНУ, Канадын 15 гэр бүл улаан буудайн тариалан, чидун жимсний модоороо алдартай энэ бөглүү тосгонд хуучин байшин худалдаж авчээ. Энэ мэтээр гадаадынхан Италид хуучин, хямд байшин худалдаж авахаар хошуурч байгаа нь хүнгүй болсон хот, тосгодыг сэргээхэд нөлөөлсөн байна. Мөн тэд эх орондоо буцаж очихдоо хамаатан садан, найз нөхдөө тэнд байшин худалдаж авахыг уриалдаг гэнэ. Италид ийм маягаар байшин худалдаж авахад 20 мянгаас 150 мянган евро зарцуулдаг байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.