images

Азийн хөгжлийн банк Афганистанд тусалсаар байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-27


     Азийн хөгжлийн банк ядууралд нэрвэгдсэн Афганистанд зөвхөн өнгөрсөн онд 405 сая долларын тусламж үзүүлсэн тухай тус улсын “Бахтар” агентлаг мэдээлжээ. Азийн хөгжлийн банкны тайланг үзвэл, энэ санхүүжилтийг НҮБ-ын Хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээний хөтөлбөрөөр дамжуулан олгосон байна. 1966 онд тус банкны гишүүн орноор элссэн Афганистан улс өдгөө дундаж нэг хүн өдөрт 2 доллар хүрэхгүй орлоготой дэлхийн хамгийн ядуу орны тоонд ороод байгаа юм. Ган гачиг, үер ус тус улсын хүнсний аюулгүй байдалд томоохон сорилт болоод зогсохгүй хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн гэж тайланд дурджээ. Тус улсын Эдийн засгийн яамнаас уг банк нь сүүлийн 20 жилийн хугацаанд дотоодын эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, усны хөгжлийн салбарын дэд бүтцийн төслүүдийн гол ивээн тэтгэгчдийн нэг байсаар ирсэн гэж мэдэгдэв. Цаашид хөгжлийн хөтөлбөр, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлснээр ядуурал, ажилгүйдлийг бууруулах боломжтой гэж эдийн засагч зөвлөж байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хэрэг эрхлэх газар Афганистаны ард түмэнд үргэлжлүүлэн тусламж үзүүлнэ хэмээн саяхан мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.