Японы хүн ам 2070 он гэхэд 87 сая болно
Анд нөхдийн мэдээ
2023-04-27
Японы засгийн газраас лхагва гарагт 2070 оны байдлаар тус улсын хүн амын нөхцөл байдал ямар байх шинэ тооцооллыг танилцуулжээ. Энэ нь Эрүүл мэндийн яамны харьяа Хүн ам, аюулгүй байдлын судалгааны үндэсний хүрээлэнгээс таван жил тутамд хийгддэг ирэх 50 жилийн хүн амын өсөлтийг тооцоолдог судалгаа юм. Судалгаанд дурдсанаар, тус улсын хүн ам 2070 он гэхэд 87 сая болж, 2020 онтой харьцуулахад 30 хувиар буурна гэж тооцоолжээ. Иймд нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчилж, хот суурин газрын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон байна. Түүнчлэн тус улсад гурван сараас дээш хугацаагаар оршин сууж буй оюутнууд, ажилчид зэрэг гадаадын оршин суугчид нийт хүн амын 10.8 хувийг эзэлнэ гэжээ. Мөн 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 2070 онд 33.67 сая болж буурах аж. Эмэгтэйчүүдийн төрөлт жилд 500 мянгаас доош болж буурах магадлалтай гэж тус хүрээлэнгээс мэдэгджээ. Ингэснээр улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж, тогтолцоог бүрдүүлдэг хөдөлмөрийн насны 15-64 насны хүмүүс 75-аас 45 сая болж огцом буурах юм. Үүний эсрэгээр хүн амын дундаж нас 47.6-гаас 54 болж өснө гэж таамаглажээ. Арилжааны болон төрийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж байгаа тул нийгмийг "стратегийн хувьд хумих" шаардлагатай байгаа тул төвлөрсөн үйлчилгээ үзүүлдэг ойролцоогоор 100 мянган хүнтэй авсаархан хотууд байгуулах нь чухал болж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.