images

200 их сургуульд өргөдөл гаргаад 125-д нь тэнцжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-27


      АНУ-ын Нью Орлеаны олон улсын ахлах сургуулийг төгссөн 16 настай хүү Дэннис Барнз нийт 9 сая долларын их сургуулийн тэтгэлгийн эзэн болжээ. Учир нь тэр өнгөрсөн наймдугаар сараас эхлэн нийт 200 коллежид элсэх өргөдөл гаргасны 125-аас нь тэнцсэн хариу авсан юм. Улмаар хүртсэн тэтгэлгийнхээ хэмжээгээр тэрбээр улсынхаа дээд амжилтын эзэн болох магадлалтай байна. Д.Барнз энэ тухайгаа “Миний зорилго бол 10 сая долларт хүргэх явдал” гэжээ. Одоогийн байдлаар 2019 онд 140 сургуулиас 9.4 сая долларын тэтгэлэгийн санал авсан Норманди Кормье гэдэг эмэгтэй энэ амжилтыг эзэгнэж байна. Д.Барнз их сургуульд суралцах өргөдөл гаргагчдад “Амжилттай ирээдүйд хөтлөх зам бол урьдчилан төлөвлөх, хамтрагчидтайгаа сайн харилцах, алсын хараагаа зөв олж чадвал зорилгодоо хүрч чадна гэдгээ мэдэх” хэмээн зөвлөлөө. Тэрбээр компьютерийн шинжлэх ухаан, эрүүгийн эрх зүйн чиглэлээр хос мэргэжил эзэмших хүсэлтэй байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.