Дауны синдромтой хүнийг төлөөлүүлсэн хүүхэлдэй бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-26
Хүүхдийн тоглоом үйлдвэрлэдэг “Mattel” компани анх удаа Дауны синдромтой хүний төрх байдал бүхий барби хүүхэлдэй хийлээ. Ингэх болсон зорилго нь хүүхдүүдэд гоо үзэсгэлэн олон янз гэдгийг, зарим хүмүүс тэднийг гутаан доромжилдог явдалтай тэмцэх ёстойг ойлгуулах ажээ. Өмнө нь тус компани хиймэл хөлтэй, сонсголын аппараттай, тэргэнцэртэй, арьсны өөрчлөлттэй барби бүтээж байсан юм. Тэгвэл энэ удаа Дауны синдромтой хүнтэй төстэй барби бүтээхдээ Үндэсний дауны синдромын холбоотой ойр хамтран ажиллаж хүүхэлдэйний биеийн галбир, хувцас чимэглэл зэргийг бүтээжээ. Шинэ хүүхэлдэйний дээд бие урт, доод бие арай богино бөгөөд царай нь дугариг, чих жижиг, хамар нь нарамгар аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.