images

Дуда хаагуур явав?

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2023-04-26


     Манай улсад айлчилж буй Польшийн ерөнхийлөгч Анжэ Дүдагийн хувьд энэ нь түүний гадаад улсад хийж буй энэ жилийн 15 дахь айлчлал болж байна. 2023 онд тэрбээр дэлхийн 14 улсад айлчилсны ихэнх нь Европын улсууд ажээ. Шинэ оны эхний өдөр тэрбээр Словак улсад айлчилсан бол үүнээс хойш Итали, Чех, Швейцар, Бельги, Латви, Их Британи, Герман, Австри, Украинд очсон байна. Мөн Европын бус хоёрхон улсад очсон нь Катар, АНЭ юм. 2022 онд Хятад, 2021 онд Япон, 2018 онд Өмнөд Солонгос, 2017 онд Вьетнам гэх мэтчилэн Азийн орнуудад жилдээ нэгээс бараг хэтрэхгүй очдог А.Дудагийн энэ жилийн Ази дахь ямар ч байсан анхны айлчлал нь Монгол болов. Польш улсын зургаа дахь ерөнхийлөгч А.Дүда 2015 онд төрийн тэргүүн болсноосоо хойш дэлхийн 61 оронд айлчилснаас хамгийн олон очсон орон нь АНУ (14 удаа), Итали (13), Украин (12), Бельги, Герман, Словак (11), Ватикан (9) гэхчлэн дараалж байна. Тэрбээр Азийн орнуудаас Япон, Өмнөд Солонгос, Казахстан, Вьетнам, Тажикистан, Кувейтэд тус бүр нэг удаа, харин Хятадад 2015, 2022 онд айлчилж байжээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.