images

“Nike”-ийн үүсгэн байгуулагч хар арьстнуудад 400 сая ам.доллароор тусална

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-04-26


    Спорт хувцасны "Nike" брэндийн үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Фил Найт АНУ-ын Орегон мужийн Портлэнд хотын хар арьст оршин суугчдыг дэмжиж 400 сая ам.доллар хандивлажээ. Тэрбээр хар арьст оршин суугчдыг дэмжих 1803” нэртэй шинэ хөрөнгө оруулалтын санд эхнэрийн хамтаар өгсөн энэ бэлэг нь нэгэн цагт Портлэндийн хойд болон зүүн хойд дүүрэг Албинад суух хар арьстнуудын боловсрол, урлаг соёлын хөтөлбөр болон бусад төслийг санхүүжүүлэх зорилготой юм. Албина нь 1900-аад оны эхээр Портлэндийн хар арьстнуудын нийгэм, эдийн засгийн төв байсан боловч 1960-аад онд хотуудыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх явцад орон сууц, олон нийтийн төвүүдийг олноор нь үгүй хийсэн юм. Энэ нь Албинагийн хар арьстнуудын суурьшлыг бууруулахад нөлөөлсөн байна. “1803сан нь хар арьстнуудыг дэмжих хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийснээр хуучин суурьшлын бүсийн зарим хэсгийг сэргээх юм. Өдгөө 85 настай Фил Найт нь өөрөө Портлэнд хотод төрж өссөн хүн ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.