Кино театрт хандгай зочилжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-26
CNN телевизийн мэдээлснээр, саяхны нэг шөнө АНУ-ын Аляск мужийн Кенай хотын кино театрт нэгэн хандгай орж ирж попкорн зооглоод чимээгүйхэн гарч одсон байна. Тухайн үед камерт бичигдсэнээр хандгай кино театрт тайван алхан орж ирээд эргэн тойрноо ажиглаж байснаа хогийн саванд байсан попкорныг олж харна. Тэгээд шууд явж очин попкорн зооглоно. Удалгүй кино театраас тайван алхлан гарч одно. Кино театрын ерөнхий менежер Рики Блэк "Агаар оруулах гэж хаалга онгойлгосон байтал 21 цагийн орчимд хандгай орж ирээд таван минут орчим саатсан" гэжээ. Блэкийн дүү Жасмин Палмер тус кино театрт ажиллаж байсан бөгөөд Аляскт анх удаа ирсэн түүний хувьд онцгой сонин явдал байсан тухай хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.