images

Афганчууд гэртээ харьж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-26


     Өнгөрсөн нэг сарын хугацаанд Афганистанд хөрш Иран улсаас 36 мянган цагаач иргэн нь буцаж ирсэн хэмээн “Бахтар” агентлаг мэдээлэв. Одоогоос хоёр сарын өмнө тус улсын 300 мянга гаруй иргэн Иранаас эх орондоо буцаж ирж байв. Иранд 2.5 сая гаруй Афганистаны цагаач иргэн бүртгэлтэй оршин суудаг бөгөөд мөн тооны цагаач Пакистанд амьдардаг ажээ. Харин тэд эх орондоо харих болсон шалтгаан нь Афганистаны Засгийн газраас гадаадад амьдарч байгаа иргэдээ нутагтаа ирж өөрийн улс орноо хөгжүүлж, дахин босгохыг уриалан дуудаж байгаагийнх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.