Тансаг хоолны орон түргэн хоолны хаант улс болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-26
Францын зохиолч Марсель Прүстийн "Алдагдсан цагийн эрэлд" романы нэгэн дүр хар цайнд дэвтээсэн мадлэн (жигнэмэг) идэж, хүүхэд насны дурсамжаа эргэн дурсаж буй түүхийг өгүүлдэг. Тийм ч учраас францчууд аз жаргалтай хүүхэд насыг санагдуулсан бүхнийг “Прүстийн мадлэн” гэж нэрлэдэг. Гэвч сүүлийн үед Францад мадлэний орон зайг Америкийн түргэн хоолны "Макдоналдс" сүлжээ эзлэх болжээ. Францын "Le Figaro" сонин хоол хүнсний орон гэгдэх Франц улсын хүнсний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар онцолсон байна. Хүнсний мэдээллийн платформын судалгаагаар өнгөрсөн онд тус улсад түргэн хоолны сүлжээний борлуулалт өмнөх онтой харьцуулахад 26 хувиар өссөн байна. Франц хүмүүс үндэсний хоолны соёлоо хадгалж үлдэх гэж тус улсад Америкийн сүлжээ шинээр нээхийг эсэргүүцэн хуулийн дагуу тэмцэл өрнүүлж ч үзжээ. Америкийн өөр нэг түргэн хоолны сүлжээ болох “Popeyes” энэ жил Парист анхны салбараа нээсэнд үйлчлүүлэгчид олноор зорьж ирэх болсон байна. Энэ талаар тус сонин “Тансаг хоолны орон түргэн хоолны хаант улс болжээ” хэмээн дүгнэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.