Хөлбөмбөгийн цом 69 жилийн дараа олджээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-26
Австрали, Шинэ Зеландын хөлбөмбөгийн тэмцээнд гардуулж байсан модон цом алга болоод 69 жилийн дараа олджээ. Австралийн хөлбөмбөгийн холбоо (ASFA) тус түүхэн дурсгалт цомыг олсноо мэдэгдсэнийг ABC телевиз дамжууллаа. Уг цом нь 1920-иод оноос хойш 30 гаруй жил Австралийн хөлбөмбөгийн “Socceroos” баг болон Шинэ Зеландын “All whites” багуудын тоглолтонд ашиглагдаж байсан цом ажээ. Австралийн агч мод болон Шинэ Зеландын далан хальсаар урлаж хийсэн модон цомыг хоёр орны бэлгэдэл болсон имж, мөнгөн модоор чимэглэсэн байжээ. Гэвч 1954 онд цом алга болж, хүмүүс түүнийг хаягдсан эсвэл бүрмөсөн устгасан гэж үзэж байж. 2019 онд ASFA болон Австралийн засгийн газар тус цомыг олох ажлыг эхлүүлсэн бөгөөд олон хүн цомын эрэлд гарчээ. Яг энэ үед тус улсын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Сидни Сторийн үр хүүхдүүд нь түүний хөрөнгө зоорийг янзалж байгаад машины гараашнаас нь энэхүү цомыг олсон байна. Тэд тэр даруйдаа Хөлбөмбөгийн холбоонд хандаж, олон жил эрэл сурал болсон ховор эдийг гардуулж өгчээ. С.Сторийн хүү Питер Стори "Би цомыг анх хараад үүнийг үнэ цэнтэй зүйл гэж бодсон ч ийм ховор чухал эд гэдгийг төсөөлөөгүй" гэжээ. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Крис Нику энэхүү цом нь Австрали, Шинэ Зеландын эр зориг, нөхөрлөлийн бэлгэдэл юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.