images

Хятад улс Ангараг гарагийн өнгөт зургийг дэлгэлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-25


    Хятад улс одоогоос 53 жилийн өмнө буюу 1970 оны дөрөвдүгээр сарын 24-нд "Dongfanghong-1" анхны хиймэл дагуулаа хөөргөж байв. Гэвч тун саяхнаас буюу 2016 оноос Хятад даяар энэ өдрийг сансрын өдөр болгон тэмдэглэх болжээ. Тэгвэл энэ жилийн сансрын өдрөөр Хятадын үндэсний сансрын төвийн 30 жилийн ойг давхар тэмдэглэхийн сацуу Ангараг гарагийн гэрэл зургийг олон нийтэд дэлгэлээ. Энэ нь 2020 онд Ангараг гараг руу илгээсэн анхны хөлөг “Tianwen 1”-ийн авсан зургууд юм. Улаан гараг дээрх шинжлэх ухааны хайгуул судалгааны даалгавар гүйцэтгэх зорилгоор хийсэн газрын зургийг бүтээхэд эдгээр зургууд үндсэн хэрэглэгдэхүүн болсон түүхтэй. “Tianwen-1 хөлөг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны долдугаар сар хүртэл Ангарагийн тойрог замыг зайнаас тандан судалж, дунд нягтралтай камераараа 284 гэрэл зураг авчээ. Мөн эх газраас тусгай төхөөрөмжөөр Ангараг гарагийн 14 мянган зураг авч түүнийгээ зайнаас тандан судлах төхөөрөмжөөс авсан зурагтай харьцуулж газрын зураг хийсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.