ОХУ: Ялалтын баяр цомхон болно
Анд нөхдийн мэдээ
2023-04-25
Жил бүрийн тавдугаар сарын есөнд тохиодог Оросын Ялалтын баярт энэ жил гадны зочид уригдаагүй ажээ. Харин ганцхан Киргизстаний ерөнхийлөгч Садир Зафаров л оролцоно хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. Төлөвлөсөн ёсоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ялалтын баярын үеэр ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч В.Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх байсан ч олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү хуваарийг гуравдугаар сар болгож урагшлуулсан ажээ. Иймээс энэ жилийн Ялалтын баяр цомхон хүрээнд болж өнгөрөх магадлал өндөр байна. Гэхдээ энэ өдөр Украины эсрэг дайнд гэнэтийн өргөн хүрээний цэргийн ажиллагаа явуулах магадлалтай гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Орос улс Дэлхийн II дайнд Германы армийг ялсан өдөр буюу тавдугаар сарын 9-ний өдрийг хамгийн том үндэсний баяр болгон тэмдэглэж, жил бүр гадаад улсын төрийн тэргүүнүүдийг урьж, цэргийн парад хийн шинэ зэвсгээ танилцуулдаг уламжлалтай байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.