Өнөөдөр дэлхийн оцон шувууны өдөр
Анд нөхдийн мэдээ
2023-04-25
Дэлхийн оцон шувууны өдрийг Өмнөд туйл дахь АНУ-ын “McMurdo” баазад оцон шувуудын нүүдэллэдэг цаг үетэй тааруулан тэмдэглэдэг ажээ. Одоогийн байдлаар дэлхий даяар тархсан 17 төрлийн оцон шувууны 11 төрлийг нь Дэлхийн байгаль хамгаалах сангаас нэн ховор буюу эмзэг бүлгийн ангилалд оруулсан байна. Энэ дотроо Галапагосын оцон шувуу 1500 орчим толгой үлдсэн нь хамгийн ховордсон төрөл аж. Тэдний хүнсний гол эх үүсвэр болох сам хорхойн тоо толгой цөөрсний улмаас оцон шувууд устах аюулд ороод байгааг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ. Австралийн Викториа мужийн Филлип арал дээр хамгийн жижиг буюу ердөө 30 см өндөртэй, нэг килограмм жинтэй оцон шувуу байдаг. Тус арал дээр өдөрт дунджаар 2000 оцон шувуу өглөө идэш тэжээлийн авд гараад орой “ажлаа тараад” харьдаг байна. Эдгээр оцон шувууд Тасмани арал болон эх газрын Австрали хоёрын хоорондох Бассын хоолойд загасчилдаг бөгөөд хоёр, гурван өдрөөр авд мордох үе ч байдаг гэнэ. Тэрхүү хэдэн мянган оцон шувууд харьж ирэхдээ өөрсдийн гэрийг алдалгүй олж харьдаг боловч зарим нэг будлиу нөхөд өөр шувууны үүрэнд андуурч орж хэрүүл шуугиан үүсгэдэг ажээ. Дашрамд дурдахад эдгээр нь нэн ховордсон амьтан учраас гэрэл зураг авахыг хориглож, зөвхөн харахыг л зөвшөөрдөг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.