images

Бельгид цахлай дуурайх тэмцээн болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-25


     Бельги улсын нэгэн тосгонд цахлай дуурайх тэмцээн болжээ. Тэмцээний гол зорилго нь огт гэм зэмгүй мөртлөө хүмүүсийн сэтгэхүйд сөрөг дүрээр оршдог цахлай шувууны талаарх эерэг сайхан ойлголт төрүүлэх явдал гэнэ. Оролцогчид нүүрээ цахлай дуурайлган будаж, өдтэй хувцас өмсөн цахлай шиг ганганан дуугарч байсан ажээ. Энэхүү тэмцээн нь таван жилийн өмнө тус улсад анх зохиогдсоноос хойш жил бүр тасралтгүй болсоор ирсэн байна. Тэмцээнд 50 орчим хүн оролцож таван шүүгч шүүсэн бөгөөд гадна хувцаслалт, төрх нь цахлайтай хэр зэрэг адилхан байсан, мөн дуу хоолойгоороо хэр сайн дуурайж чадсан эсэхээр шалгаруулжээ. Тэмцээн болсон далайн эрэгт тус тэмцээнийг үзэхээр маш олон хүмүүс ирсэн бөгөөд тэд оролцогчдыг баяр хөөртэйгээр уухайлан дэмжиж байсан аж. Тэмцээний нэгэн шүүгч "Цахлайгүй далайн эрэг гэж байдаггүй. Хүмүүс цахлай шувуунд яагаад таагүй ханддагаа эргээд нэг бодоод үзэх хэрэгтэй. Энэ шувуу бол далайн нэг хэсэг юм” гэжээ. Тус тэмцээний тэргүүн байрыг Нидерландын Эйндховен хотын архитектурч Ярмо эзэлжээ. Тэрээр цахлайг дуурайсан баг өмсөж оролцсон байна. Түүний дуу хоолой  яг цахлай шиг байсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.